Маргааш цас орно

ддддХэдийгээр хаврын дунд сар гарсан хэдий ч Монгол орны нийт нутгаар хүйтний эрч төдийлөн буурахгүй байна. Ус цаг уурын хүрээлэнгээс авсан мэдээгээр маргаашнаас буюу энэ сарын 13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 15-нд нутгийн баруун хойд хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр цас орж, салхи екундэд 12-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Сарын сүүлийн арван хоногт хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -7-12 градус, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө -12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө -10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө -5-10 градус дулаан байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …