Хужаа мотоциклийн хулгай ихэсчээ

къкъМонголчуудыг мориноос нь буулгаж чадсан хужаа “төмрийн сэг” хөдөөд аюул дагуулсаар байгаа талаар хэвлэл мэдээллээр чамгүй удаан хугацаанд бичиж байна. Урин дулааны улиралд гэхэд л мотоциклийн ослоос шалтгаалан долоо хоногт 5-10 хүн эмнэлэгт хүргэгдэж ирдэг бөгөөд зарим нь бүр насан туршдаа тахир дутуу болдог талаар орон нутгийн эмч нар төр засгийн удирдлагуудад хүргэж байсан билээ. Тэд шаардах бичиг хүртэл илгээж, хил гаалиар оруулж ирдэг тоог нь багасгахыг хүсч байсан ч энэ асуудлыг хэн ч тоогоогүй. Түүнчлэн эрчүүд нь бөөргүй болж, түрүү булчирхай нь үрэвсч байгаа талаар орон нутгийн эмч нар судалгаагаар гаргаж ирсэн талаар манай сэтгүүлч өмнө нь нийтлэлдээ дурьдаж байсан билээ.

Тэгэхээр 21 аймаг, 336 суманд хужаа мотоцикл гэх асуудал жинхнээсээ толгойн өвчин болж байна. Түүнчлэн хөдөө орон нутгийн цагдаагийн байгууллагад дахин нэг шинэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн нь мотоциклийн хулгайн хэрэг аж. Долоо хоногт 20-30 мотоцикл алга болж, газрын гаваар орсон юм шиг алга болдог гэнэ. Хэрэгтэн нь олддоггүй эдгээр хэргийн цаана сүлжээ маягаар ажилладаг талаар ч хөдөө орон нутгийн цагдаагийн албан хаагчид хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл, ил цагаандаа гарчихсан хулгайчид гэгээн цагаан өдрөөр гэрийнх нь гаднаас түрж авч яваад унаад алга болдог бөгөөд сум, аймаг дамжуулан задлаж зарах, эсвэл өнгөн төмрийг нь солиод л зарж орхидог ажээ.

Ямар ч таних тэмдэг, мэдэгдэх ил тэмдэггүй учраас тэр олон мянган улаан, хар мотоциклоос хэнийх нь гэж ялгаж, хэрэгтнийг олохоо мэдэхгүй учраас энэ хэрэг бараг л илэрдэггүй гэнэ. Өнөөдөр хөдөө орон нутагт гаднаа хужаа мотоцикл байрлуулаагүй айл бараг л байхгүй. Үеийнх нь залуус хар, улаан мотоциклоор гангарч байхад хажууд нь морь унаад явж байвал бараг л онигоо болдог бололтой. Тиймээс ч морь мал шиг зүслэж таних аргагүй тэр олон мотоциклийг ялгаж салгаад гэмт хэрэгтнийг баривчилна гэдэг цагдаагийн ажилтнуудын хувьд өвсөн дотроос зүү эрэхтэй адилхан асуудал юм билээ. Энэ талаар хөдөө орон нутгийн албаны эх сурвалж хэлэхдээ “Ийм хэрэг илрэхдээ их удаан.

Үнэхээр тэр гэх таних тэмдэггүй мотоциклийг хулгайд алдчихлаа гээд орж ирдэг ч хэрэгтнийг барих хэцүү. Учир нь гэрийнх нь гаднаас л бараг мөр нь замхардаг. Адилхан дугуйны хээтэй өчнөөн олон мотоцикл тэнд хөлхчихсөн учраас эхлээд мөр замхарна. Хоёрдугаарт задлаад зарчихсан байлаа гэхэд олох боломж нь бүүр хомсдоно.

Аймгийн төвөөр дүүрэн хужаа мотоциклийн шинэ хуучин сэлбэг зарсан газрууд байдаг. Бараг л энэ нөхдүүд тэдгээр хулгайч нартай хамтарч ажилладаг гэж хардаж болохоор байгаа юм. Долоо хоногт нэг мөрдөн байцаагч дээр гэхэд 10 орчим ийм төрлийн хэрэг бүртгэгддэг” хэмээн учирлаж байсан юм. Тэгэхээр худалдаа эрхлэгчидтэй үгсэн хуйвалддаг магадлал тун өндөртэй энэ төрлийн гэмт хэрэг улам бүр хүчээ авах нь тодорхой юм.

Хужаа мотоцикл хамгийн хямддаа 1.000.000 төгрөг байдаг. Хамгийн өндөр үнэтэй нь хоёр сая төгрөг хүрдэг. Тэгэхээр нэг өдрийн дотор хэдэн арван толгой малнаасаа салж байгаа энэ асуудлыг шийдэх гарц өнөөдрийн байдлаар харагдахгүй байна. Аймгийн төвөө бүрэн камержуулж, Булганыхан шиг өнцөг булан хээр талд теле камер суурилуулахгүй л юм бол хулгайчийг бүгдийг нь барьж чадна гэх итгэл төрөхгүй байгаа юм.

Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн гаралтаа ч бодсон, эрүүл мэндээрээ хохирч байгаа иргэдээ ч бодсон серийн дугаартай сэлбэгтэй, хээрийн бартаат замд явахад тохирсон мотоциклуудыг хилээр оруулж, бусдыг нь хориглоё. Энэ ажлаа урин дулааны улирал ирэхээс өмнө хурдхан шийдмээр байна. Хүмүүс ч мотоциклоо гаргаж унаад эхэлчихэж. Хулгай, осол гэмтэл ч дагаад ихсэх шинжтэй боллоо. Одоогоор авч болох ганц зөв шийдэл энэ л байна.

Б.ӨНӨРТОГТОХ

Эх сурвалж: www.mminfo.mn

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …