П.Шүүдэрцэцэг: Миний бүх юм “оригналь”

shuudertsetsegЖүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг сүүлийн үед олны анхааралд ихээхэн өртөх болсон. Тэрээр “Валентины захидал”, “Хайрлаж болох уу”, “Ану хатан” зэрэг дэлгэцийн хэд, хэдэн уран бүтээлд амжилттай тоглосон авъяаслаг нэгэн бөгөөд “25 суваг” телевизээс зохион байгуулдаг “Дуэт, дуэль”  нэвтрүүлгт оролцож чамгүй сайн дуучин гэдгээ харуулаад авсан нэгэн юм.

Харин сүүлийн үед шар хэвлэлүүдэд П.Шүүдэрцэцэгийг хиймэл хөх, хамартай “хиймэл” эмэгтэй гэх мэдээлэл цацагдах болсон. Түүнчлэн эротик кинонд дүр бүтээхээр бодолтой байгаа бөгөөд эртнээс биеийнхээ галбирт анхааралд тавьж байна гэсэн мэдээллүүд гараад байгаа. Тэгвэл энэ талаар П.Шүүдэрцэцэг ярихдаа, “Надад ямар нэгэн хиймэл зүйл байхгүй. Миний бүх юм “оригналь”. Хөхийг минь бас хиймэл гэж ярьдаг юм билээ. Тэр бол левчикны ач гавьяа шүү. Хэрвээ зайлшгүй шаардлага гараад тэр үедээ янзлах хэрэг гарах юм бол би мэс засал хийлгэхийг үгүйсгэхгүй. Харин одоогоор бол тэгж янзлуулсан засуулсан хиймэл хүний юм алга. Харин эротик кинонд одоогоор тоглож байгаа юм байхгүй. Ерөнхийдөө ийм саналууд ирж байгаа. Гэхдээ одоохондоо цаг нь болоогүй байна” хэмээн ярьжээ.

Д.Эни Ugluu.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …