Баянхошуу, Зүүн салааны замууд нээгдэв

p17srp5le113s4s6c165m1g71uu51 Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошуу чиглэлийн 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Хувай Монголиа” ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа юм. Ханын материалын уулзвараас Хилчин хотхоны уулзвар хүртэлх 1.4 км автозамын хучилтыг хийж өнөөдөр нээснээр тус замын зорчих хэсэг бүрэн хийгдэж дууслаа. Одоо явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил явагдаж байна. Харин Зүүн салааны 3.6 км автозамыг шинэчлэх, шинээр 1.2 км автозам үргэлжлүүлэн барих ажлын хүрээнд Шинэ эцсээс зуслан чиглэлийн 1.2 км автозамын хучилтыг хийснээр замын хөдөлгөөнийг мөн өнөөдөр нээлээ. Замын эхлэл хэсэг болох Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хуучин эцэс хүртэлх 1.6 км автозамыг 7 сарын 01-нээс 09-ний хооронд хааж, хучилт хийхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …