Хоёр жилийн дараа гэхэд Солонгос улсад хамгийн уртад тооцогдох уул нэвтлэн барьж буй “Инже Туннель” ашиглалтанд ороход бэлэн болжээ.
Уул нэвтлэн барьсан уртынхаа хэмжээгээр дэлхийд 11 дүгээрт орох “Инже” туннель 10.965㎞ урт бөгөөд 2010 оны 5 сард анхныхаа шавыг тавьж , Сөүл -Янгянг хотуудын хооронд хурдны замаар 3 цаг 30 минут туулах байсан хугацааг 2 цагаар багасган , 1 цаг 30 минут болгож байгаа 4 замын урсгалтай туннель юм .
Өдөртөө 25 метр ухаж нийтдээ 50 мянган ажилчны хөдөлмөр , 2900 техник хэрэгсэл оролцож байгаа туннель ашиглалтанд орсноор Кангванду аймгийн аялал жуулчлалын төв бүсүүд болох Сороксан уул , далайн эрэг гээд бүхий л газруудад жилдээ давхардсан тоогоор 1 сая 110 мянган иргэд зорчиж , хамгийн багадаа жилдээ л гэхэд 900 тэрбум воны эдийн засгийн үр өгөөж өгөх тооцоотой юм байна.
эх сурвалж: mglradio.com