Нэгэн Британи эмэгтэй өөрийн мөрөөдлийн эр буюу нохойтойгоо хуримлажээ. Аманда Роджерс болон түүний нохой Шеба хоёрын хуримд нийт 200 зочин хүрэлцэн ирсэн бөгөөд хуримын ёслолоо Кроатиа ресторанд хийсэн байна.
46 настай Аманда энэ тухайгаа “Би түүнтэй цаашид хичнээн ч жил амьдарч болно. Хамгийн гол нь тэр намайг инээлгэж, амар тайван байдлыг мэдрүүлдэг. Би өөр ямар ч зүйлийн талаар бодохгүй байна. Би хамтрагчтай байх хэрэгтэй шүү дээ.” гэжээ. Хуримын үеэр Амандаа хар хослол өмссөн бол нохой нь цагаан даашинз өмссөн аж.