Өдгөө 43 настай, хоёр хүүхдийн ээж алдарт дуучин Женнифер Лопес нэг зүйл ихээхэн санаа зовох болжээ.
Тодруулбал дуучин бүсгүй өөрийгөө хөгширч байгаа учраас жирэмсэлж чадахгүй байх хэмээн айх болсон гэнэ. Тиймээс Жело үргүйдлийн эсрэг эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд эмчилгээний дүнд тун удахгүй жирэмсэн болох боломжтой аж. Гэхдээ эл эмчилгээ нь ихэнхи оддын хийлгэх болсон үр суулгуулах ажилбар юм байна. Иймээс л түүнийг хэвлэлүүдээр жирэмслэх чадваргүй болсон хэмээн шуугих болсон байна.
Өдгөө 25 настай Каспер Смарттай хамтран амьдарч буй Жело залуу амрагтаа хүүхэд гаргаж өгөхийн тулд ихэд хичээж байгаа бөгөөд эл жирэмслэх явцаа чанад нууцлаж байсан ч яагаад ч юм нийтэд дэлгэгдсэн гэнэ.http://www.ugluu.mn/7347.html
М.Сониуч Ugluu.mn