УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг нутаг усныхандаа зориулсан хуулийн төсөл өргөн барилаа гэх шvvмжлэл гарснаас болж тvvнийг зарим хvмvvс солиорсон байна гэх онош тавих болжээ.
Тухайлбал улстөрчдийн ярьж буйгаар “Уламжлагдан ирсэн Монгол бөхийн цолны асуудал Р.Гончигдоржийн хийх ажил уг нь биш. Баяр наадамд зориулсан хууль гэсэн сайхан нэрээр л толгой холбогдож байгаа болохоос УИХ-ын дэд даргад ямар ч хvртээлгvй.
Уг хуулийн төсөлд улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх ес давбал vзvvр тvрvvний барилдааны өмнө тvvнд аварга цол, улмаар 10 давж тvрvvлбэл улсын аварга цол олгох, тvvнчлэн улсын баяр наадамд найм давж, гурван удаа vзvvрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх хоёр удаа найм давж vзvvрлэсэн бол аварга цол олгохоор заасан.
Харин 2003 оноос хойш бий болсон улсын далай аварга цолыг олгохгvй байхаар тусгасан байгаа юм.
Энэ хууль батлагдвал цөөн тооны хvний цол өөрчлөгдөнө.
Ямартаа л, бөх сонирхогчид Р.Гончигдорж гишvvн нутгийн дvvдээ зориулсан хуулийн төсөл боловсруулчихсан батлуулах гэж нөхдөө хахуульдаж явна гэх мессеж тархаж байх вэ дээ” гэж байв.
Зэгсэн туршлагатай улстөрч ийм зvйл хийж байгаад дээр дооргvй ам муутай байна лээ.