“Инженер, технологийн дээд боловсрол” төсөлд 1000 гаруй хүнийг Японд суралцуулна

лдлдлдЭдийн засгийн хөгжлийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу “Жайка”-тай хамтран Монгол Улсын инженер, технологийн салбарт суралцаж буй болон мэргэжилтэн бэлтгэж буй хүмүүсийг тус улсад суралцуулах тухай зээлийн хэлэлцээр байгуулжээ.

Тодруулбал, “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь энэ оноос эхлэн 2023 оны гуравдугаар сар хүртэл хэрэгжих бөгөөд нийт 1000 гаруй хүнийг үе шаттайгаар хамруулах юм байна. Төсөлд хамрагдан мэргэших боловсон хүчнүүд нь Японы Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Улаанбаатар хотод метро, гүүр барих төсөлд хувь нэмрээ оруулах аж. Мөн Хөшигийн хөндийд хэрэгжиж буй нисэх онгоцны буудлын төсөл зэрэг бусад бүтээн байгуулалтад чухал хувь нэмэртэй оролцох юм байна.

Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …