Цахилгааны төлбөрөө интернэтээр төлөх боломжтой боллоо

d28625b3cfb74d8ebigЦахилгааны төлбөр тооцоо хийх, үлдэгдэл шалгах зэрэг үйлчилгээ онлайн болжээ. Ийнхүү онлайн систем рүү нэвтэрснээр хэрэглэгч өдөр, шөнө хэдийд ч цахилгааны төлбөрөө төлж, төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл авах, гэрээгээ шинэчлэх, сунгах, тоолуурын бичилтийг хянах, заалтаа илгээж, хэрэгтэй зөвлөмжүүдээ авч болох ажээ. Энэхүү системийн хувьд хэрэглэхэд тун энгийн, хялбар бөгөөд хэрхэн ашиглах талаар видео зааварчилгаа ч бий болсон байна. Хэрэглэгчид www.tog.mn-нд хандан дэлгэрэнгүй мэдээлэл авснаар төлбөр тооцоогоо гэрээнд заасан хугацаандаа онлайнаар, ТҮЦ машинаар, банкинд цахимаар болон бэлнээр төлөх боломтой аж.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …