УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, Яармаг Сонгины орчмоор 9-11 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч 1-3 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө хүйтэрч 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 7-12 градус, зүүн хэсгээр 10-15 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө Дорноговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.