120 мянгат болон 100 айлын орчимд гүүрэн гарц барина

527977205ea7f294bigЗамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтрал ихтэй газруудад явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц барьж эхлээд байгаа. Өнгөрсөн онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Бөмбөгөрийн хажууд явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц барьж ашиглалтад оруулсан бол энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хан–Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд буюу 120 мянгатын автобусны буудал орчимд,   Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 айлын орчимд буюу Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн автобусны буудлын дэргэд гүүрэн гарц барих юм. Гүүрэн гарцыг 5 сарын 20 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …