Дүүргүүд “архи-тамхины эсрэг” төлөвлөгөө гаргаж ажиллана

p17sttrj87ats41b1bjb92slue1 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Архидан согтуурахтай тэмцэх хууль”,”Тамхины хяналтын тухай” хуулиудын  хэрэгжилтийг ханган,  олон нийтэд сурталчлан таниулж, эрүүл зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Эрүүл аюулгүй хот” 3 сарын аяныг өрнүүлээд байна. Энэ аянд нийслэлийн  9 дүүрэг, холбогдох харьяа газар хэлтсүүд хамтран оролцох юм.
Аяны хүрээнд дүүрэг  бүр архидан согтуурах болон тамхидалттай тэмцэх нарийвчилсан  төлөвлөгөө гарган ажиллах бөгөөд “Эрүүл Аюулгүй хот” аяны туг нэгдсэн хуваарийн дагуу шилжин явах юм. Тугийг хүлээн авснаар архи, согтууруулах ундаа, тамхи худалдан борлуулдаг, үйлчилдэг, ААН, иргэдэд холбогдох хууль, тогтоомж, журмыг танилцуулж, тэдний дунд хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд эрүүл зохистой хэрэглээний талаар зөвлөмж гарган, хор холбогдлын талаар ухуулга сурталчилгаа хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Халуун бороо” уран сайхны киноны уран бүтээлчдийн …