Араг ясаар хийсэн мотоцикль худалдана

 download (2)АНУ-ын Флорида мужийн оршин суугч Риз Мур амьтны ясаар мотоцикль хийжээ.

Тэрбээр энэхүү өвөрмөц унаагаа «Cowasaki» гэ­ж нэрлэсэн нь “cow” /үхэр/, Японы “Kawasaki” концерны нэрийг нэгтгэсэн үг гэнэ. Ясан мотоциклийг 55 мянган ам.доллараар худалдах аж.

Мэдээж замаар явж болохгүй уг тээврийн хэрэгс­лийг музейн үзмэр юм уу этгээд юм цуглуулдаг хү­мүүс авч магадгүй юм. Мотоциклийг хийхэд түүнд хөвгүүд нь тусалжээ. Хэдэн жил цуглуулсан ясаар хоёр хоногт л мотоцикль хийсэн гэнэ.

Риз Мур ясаар эд зүйл урлах дуртай бөгөөд түүний урласан зүйлс хэд хэдэн хотын музейд байдаг. Тэрбээр 1990-ээд онд анх ясаар Сүнсний баярын гоёо хийсэн нь их сонин санагдаж, өөр зүйлс хийж эхэлжээ.

Санал болгох мэдээ

“Прада өмссөн чөтгөр 2” Box Office-ыг тэргүүлжээ

Анхны анги нь дэлгэцнээ гарснаас хойш 20 жилийн дараа үзэгчдийн хүртээл болсон “Прада өмссөн чөтгөр” …