ЭЕШ-ын хариугаа мессэжээр авах боломжтой

Энэхүү үйлчилгээ нь элсэлтийн ерөнхий шалгалтын системийн нэг хэсэг бөгөөд шалгуулагчид нь дүн оноо болон бусад хувийн хэрэгцээт мэдээллээ гар утас ашиглан мессэж илгээн хүлээж авах боломжтой болох юм.

Энэ үйлчилгээг нэвтрүүлсэний зорилго нь ЭЕШ-ын системийг боловсронгуй болгож илүү хялбар нэмэлт боломжуудыг бий болгох, шалгуулагчдыг цаг хугацаа, орон зайн хамааралгүйгээр түргэн шуурхай мэдээллээр хангах, орчин үеийн дэвшилтэт сэтгэлгээг хэвшүүлж хөгжүүлэх цаашлаад гар утсанд суурилсан илүү дэвшилтэт технологийг хөгжүүлэх зорилготой.

Шалгуулагчид дараах дүрмийн дагуу гар утаснаасаа мессэж илгээж мэдээлэл авна.

ДҮРЭМ:

1. Шалгуулагч ЭЕШ-ын онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас хүсэлтээ явуулах

2. Хүсэлтээ бичихдээ хүсэлтийн утгыг заасан түлхүүр үг( ж/нь: psw )-ийн араас нэг зай авч өөрийн регистрийн дугаарын 8-н оронтой тоо( ж/нь: 85011016 )-г оруулаад 133233 дугаарт мессэж явуулах

3. Хүсэлтийн утгыг заасан түлхүүр үг болон өөрийн регистрийн дугаарын 8-н оронтой тоо зэргээ зөв оруулах.

4. ЭЕШ-ын хуваарь харах бол eyesh гэсэн түлхүүр үгийг 133233 дугаарт илгээх ( үүнд ЭЕШ-д бүртгэлтэй утасны дугаар харгалзахгүй өөр утаснаас энэ мэдээллийг авч болно )

Мессэжээр мэдээлэл авах хүсэлтүүд дараах  хэлбэртэй байна. (85011016-г жишээ татав. Та үүний оронд өөрийн регистрийн дугаараа оруулна уу. )

  1. Бүртгэлийн дугаар сэргээх:

              sms-text:   pid  85011016

  1. Нууц код сэргээх:

              sms-text:   psw  85011016

  1. Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамт сэргээх:

              sms-text:  ppw  85011016

  1. Суудлын хуваарь харах:

              sms-text:   sid 85011016

  1. Дүн оноо харах:

             sms-text:   dun 85011016

  1. Шалгалтын хуваарь харах:

              sms-text:  eyesh  ( Шалгалтын хуваарийг дурын утаснаас авахыг зөвшөөрнө.)

 Хариу мессэжний тайлбар

  1. Ene medeelliig avah erhgui, esvel burtelgui bn.
    Тайлбар:
     Зөвхөн бүртгүүлсэн утасны дугаараас энэ мэдээллийг авах боломжтой.
    Хэрэв дугаараа солих бол БҮТөвд хүсэлт гаргана.
    Эсвэл амжилттай бүртгэгдээгүй байна. Та төлбөрөө лавлана у.
  2. Registr-n useggui 8 orontoi too bn.
    Тайлбар:
     Түлхүүр үгийн араас нэг зай аваад регистрийн үссэггүй 8 оронтой тоог бүтэн илгээнэ үү.
  3. Tulhuur ug buruu bn. Delgerenguig http://sms.eec.mn hayagnaas avna u.
    Тайлбар:
     Түлхүүр үг нь зөвхөн зааварт өгөгдсөн дараах үгнүүд байна. /pid,psw,ppw,sid,dun,eyesh/

Жич: Тус үйлчилгээг үүрэн холбооны бүх операторуудын хэрэглэгчид хэрэглэх боломжтой бөгөөд үйлчилгээ нь ашгийн бус тул нэг мессэж бичих үнэ 40 төгрөг болно.http://www.ugluu.mn/7491.html

эх сурвалж: БҮТ

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …