Улаанбаатарт 0-2 хэм дулаан

2014 оны 03дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Бүх нутгаар солигдмол   үүлтэй. Говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга   шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч   ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн   бэлчир, Идэр, Тэс   голын   сав   газраар   4-9 градус хүйтэн, Хангайн   уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халхголын сав нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 0-5   градус, Алтайн өвөр говиор 8-13 градус,бусад нутгаар 3-8 градус дулаанбайна.

УЛААНБААТАР ХОТ:Багавтар   үүлтэй. Цас орохгүй.   Салхи хойноос секундэд 5-10 метр. өдөртөө  0-2 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 884гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …