Хятадад жирэмсэн Монгол эмэгтэй буудлаас үсэрч нас баржээ

Өмнөд хөрш хамгийн чанга хуультай. Гэхдээ биеэ үнэлэлтийг өөгшүүлдэг нь олон баримтаас харагддаг.Ширээний үйлчилгээ, улаан дэнлүүний гудамж хятадын бүх хотод бий. Бээжингийн шөнийн цэнгээний газруудын нэг нь хотын төвөөсөө холгүй Салянтуны гудамж. Энд ёстой түм түжигнэж, бум бужигнасан газар. Гадаадын жуулчдын хөлд дарагдаастай. Харин энэ гудамжаас холгүй орших цэнгээний томоохон газруудын нэг “Hollywood” бааранд Монгол, Хятад, орос хүүхнүүд биеэ үнэлдэг уламжлал тогтоод олон жилийг үджээ.

 Баарны ойролцоох  гудамж ч том том сагалгар модтой. Тэрхүү газраар шөнийн 00 цагаас хойш өндөр өсгийтэй туфль өмсч, хиймэл үс зүүн хурууныхаа салаанд янжуур хавчуулсан хүмүүс дээш доош хөлхиж хөл хөдөлгөөн оруулдаг. Тэд бол Бээжингийн “Lady boy” буюу эмэгтэй дүрд хувиран биеэ үнэлдэг эрчүүд юм. “Chocolate” баарнаас чанх өмнө байрладаг тэрхүү гудамжинд зогсч буй биеэ үнэлэгчдийн дуу хоолой  эрэгтэй болохоос гаднах төрх нь яг л эмэгтэй хүн.

 Тэдэнтэй мөр зэрэгцэн зогсдог монгол эмэгтэйчүүд ч бий. Өөрөөр хэлбэл, Бээжинд хамгийн хямд өртгөөр биеэ үнэлэгчид үүгээр эргэлддэг. Ойролцоогоор 40-өөс дээш насныхан. Энд зогсдог эмэгтэйчүүд нэг удаагийн ажлын хөлсөндөө 200-300 юань авч үйлчилгээ үзүүлдэг аж. Монгол хүүхнүүдтэй зэрэгцэн орох хүүхнүүд ч биеэ үнэлнэ. Тэдэнтэй Монгол хүүхнүүд нэлээд дотно харилцаатай. Сурвалжлага бэлтгэж явах зуураа хөтөч залуугийн танил Дорнод аймгийн харьяат 45 настай Э гэгч эмэгтэйтэй уулзаж хэсэг хором ярилцаж суулаа.

Тэр Бээжинд ирж амьдраад арван дөрвөн жилийг үдэж байгаа аж. Түүний хэлж буйгаар гудамжнаас шөнө дунд танихгүй хүний авто машинд суугаад явах нь амь насанд нь хамгийн эрсдэлтэй байдаг гэнэ. Э бүсгүйн  найз болох  36 настай Б гэх эмэгтэй хэдэн жилийн өмнө хар өнгийн авто машинд сууж  явсан ч эргэж ирээгүй бөгөөд 12 настай охин нь үлджээ. Сураггүй болсон эмэгтэйн өнчирч үлдсэн охин тэнд амьдардаг Монгол хүүхнүүдийн байраар дамжин амьдарч явсаар нас биед хүрч ээжийнхээ ажлыг үргэлжлүүлсэн тухай гашуун түүхийг өгүүлэв.

Бээжинд амьдардаг монгол хүүхнүүдэд тохиолддог зүйл нь дарамт, татаас төлөх явдал аж. Одоогоос хоёр жилийн өмнө Э бүсгүйг хэсэг хүмүүс авч яван хэвтэрт ортол нь зодсон хэрэг гарч байжээ. Түүнийг зодсон шалтгаан нь хамт зүтгэдэг мэргэжил нэгтнүүдтэй нь холбоотой гэнэ.

Мөнгөний асуудлаас үүдсэн зодоон цохион, хэл ам гарвал зарим нутаг нэгт хүүхнүүд нь Бээжингийн “овгор” орос, Өвөр монголчуудыг ашиглан бусаддаа дарамт үзүүлэх нь ч их. Одоогоос арав гаруй жилийн өмнө Лутаа гэх эрэгтэй Монгол хүүхнүүдээс татаас авч амьдардаг байсан ч 1999 онд Монголоос Эрүүгийн цагдаагийн ажилтнууд, хятадын цагдаа нартай нийлж ажиллагаа явуулан түүний амьдарч байсан байрыг нь бүслэн баривчилснаас хойш Хятадууд Монгол хүүхнүүдийг дарамталдаг болжээ. Бээжинд суурин амьдардаг тэдгээр бүсгүйчүүд хэсэг бүлгээрээ зохион байгуулалтад орсон Хятадын гэмт бүлэглэлд сард багадаа 2000 юанийн татаас төлдөг юм байна.

Хэрэв энэ мөнгөө цаг хугацаандаа төлөхгүй  бол хүү бодогддог аж. Харин гудамжинд зогсдог ахимаг насны биеэ үнэлэгчид бол тэдэнд барагтай л мөнгө төлөхгүй. Учир нь тэд зодуур нүдүүрээс айхгүйгээс гадна  орлого багатай тул  гэмт бүлэглэлүүдийн анхаарлыг нэг их татахаа больсон гэж хэлж болно. Нэг ёсондоо тэтгэвэртээ гарсан биеэ үнэлэгчид. Харин тэр хавийн баарнаас биеэ үнэлдэг залуухан Монгол, Орос хүүхэн бүр гэмт бүлгийн гишүүддээ татаас төлнө. Харьяалагддаг эзэдтэй. Тухайлбал, Орос эмэгтэйчүүдийн эзэд нь онгоцоор нутгаасаа ирээд л татаасаа аваад өдөртөө буцдаг бол Монголчууд Хятад хүмүүсийн эрхшээлд амьдардаг юм байна. Тэднээс арай зальтай, овжин нэг нь Хятад эздийнхээ найз бүсгүй болж амьдардаг бөгөөд бусдыгаа дарамталж амьдрах сонирхол ихтэй. Нэг ёсондоо тэндээ хамгийн нөлөөтэй хүүхнүүдийн тоонд ордог.

Түүнчлэн Бээжинд амьдардаг хүүхнүүдэд хүүтэй мөнгө зээлдүүлдэг шинжяанууд олон гэдгийг Э бүсгүйтэй хуучлах зуураа мэдэж авлаа. Тэд мөнгө зээлэхдээ сараар бус өдрөөр хүүгээ тооцно. Хэрэв 5000 юань авсан бол өдрийн 500 юань, 1500 юань зээлвэл  150 юань зээлэх гэх мэтээр өдөртөө арван хувийн хүү төлж мөнгө зээлүүлнэ.

Мөнгөө зээлсэн шинжяанууд Монгол эмэгтэйчүүдийн ажилладаг баарны үүд хавиар эргэлддэг бөгөөд өртэй эмэгтэйчүүдээс   мөнгөнийнхөө хүүг авна. Хэрэвнэгудаахүүгээтөлөхгүйбултахзэргийнавиргаргасанхүүхнүүдийгшууд л машиндааачижаваачинүсийгнь  хусчшийтгэнэ. Тэгээд ч зогсохгүй Бээжингийн ойролцоох саунд  нэг сарын турш  гадагш  гаргахгүй хорих зэргээр шат дараатай шийтгэл оногдуулдаг юм байна. ЭнэмэтчлэнБээжиндамьдардагМонголхүүхнүүдийнамьдралүргэжилжилсээриржээ.

Монгол хүүхнүүд хулгайч эрчүүдтэйгээ гэр бүл болж амьдардаг тохиолдол ч мэр сэр бий гэж хөтөч тайлбарлалаа. Тэд нэг нэгнийхээ ажлыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд эмэгтэйчүүд нь өдөртөө эрчүүдээ дагаж гадуур явж томоохон зах дэлгүүрээс хулгай хийдэг бол эмэгтэйчүүд нь орой нь мөнгө олохоор баар руугаа явцгаадаг гэв. Зуны улиралд мөнгө олохоо больсон хөгшин монгол хүүхнүүд, бууз, цуйван тэргүүтнийг хийж тэр хавийн Монголчууддаа худалдаж хэдэн бор төгрөг олдог аж.

Тэдний толгой хорогддог газар бол подвалын буудал. Ямар ч цонхгүй, хэмхэрч эвдэрсэн эд хогшилтой, нийтийн бие засах газартай бохир буудалд хоног төөрүүлдэг. Хоног төөрүүлдэг буудлынхаа хөлсийг олохын тулд хоол худалдаж, зах дэлгүүрээс ганц нэг хувцас хунар авч Монголчуудын амьдардаг байр, буудлаар явж зарах зэргээр өдөр хоногийг өнгөрүүлдэг. Тэд Монголдоо буцах бодолгүйгээр барахгүй олсон мөнгөнийнхөө ихэнх хувиар нь архи ууна. Ийм маягаар амьдарч ирсэн гуч гаруй Монгол хүүхнүүд бий.  Э бүсгүйтэй хэсэг хором хөөрөлдлөө.

-Бээжинд ирээд удаж байна уу?

Арав гаруй жил болжээ. Анх залуухан сайхан хүүхэн ирж билээ. Цаг хугацаа ямар хурдан өнгөрдөг юм бэ.

-Яагаад энд ирчихэв ээ эгчээ?

-Хотод байхдаа нөхөртөө үргэлж зодуулдаг байсан юм. Тэгээд зугтаж энд ирсэн. Уг нь эв зүйгээ олоод амьдарсан бол арай л өөр амьдрах байсан болов уу гэж харуусдаг юм. Одоо ч оройтсон доо.

-Шөнийг гудамжинд өнгөрөөдөг юм байна. Өдөр нь юу хийх үү?

-Шөнөжин ажилласан хүмүүс чинь өдөр 13 цагийн үед босно. Тэгээд л ойрхон зах дэлгүүрээс хоол хүнсээ цуглуулж авчраад ээлжээр хоолоо хийнэ. Усанд орно. Урьд өдөр нь олсон мөнгөө үрж дэлгүүр хоршоо хэснэ дээ. Дэлгүүр хэсээд ирсэн бол оройн ажилдаа бэлтгэнэ. Нүүр амаа янзалчихаад халаалт аваад ажилдаа гарна даа.

-Халаалт нь юу билээ?

-Шар айраг ууна. Эрүүл ажилдаа гарах юм бол зориг дутна шүү дээ.

-Энд амь насаа алдсан Монгол эмэгтэйчүүд бий юу?

-Одоогоос зургаан жилийн өмнө Б, Б гэдэг эгч дүү хоёр байсан юм. Эгч нь их эмч мэргэжилтэй. Тэд хоёулаа энүүгээр бидэнтэй адилхан ажил эрхэлдэг. Эгчийг нь ажилдаа явсан хойгуур дүүг нь хамтран амьдардаг Өвөрмонгол эрэгтэй нь шовх үзүүртэй төмөр бөгжөөр толгойны орой руу зодсоор байгаад амийг егүүтгэсэн. Тэр Өвөрмонгол эрд  Хятадын шүүхээс цаазын ял өгсөн санагдаж байна. Үнэн ч юм уу худлаа ч юм уу бүү мэд. Эгч нь тэр хэргийг Өвөрмонголтой нь нийлж нуун дарагдуулах гэж байгаад баригдсан гэж ярьдаг юм билээ. Тэр алуурчин Өвөрмонгол эртэй нийлээд дүүгийнхээ цогцсыг жижиглэж шуудайд хийгээд авч гарах гэж байхад нь цагдаа нар баривчилсан гэж шуугих юм билээ. Бас нэг 40 мянгатын Чукана гэдэг хочтой охин оросын багуудад хоолойгоо хэрчүүлж нас барсан хэрэг гарсан. Бас л хэдэн жилийн өмнө Чуканагийн хамт байр хөлсөлдөг байсан хүүхэн нь клинтийнхээ мөнгийг сэгсрээд онгоцны тийз аваад шууд Монгол руу нисчихсэн. Гэтэл найз нь тэрийг нь мэдэхгүй урд өдрийнхөө баар руу яваад ортол  нөгөө хоёр бага ястан нь дагуулж гараад хоолойг нь хэрччихсэн.Миний мэдэхийн дээрх хоёр эмэгтэй л байна.

-Хар тамхи хэрэглэдэг охид,  хүүхнүүд олон уу?

-28 настай  Булдок гээд хочтой хүүхэн бий. Биеэ үнэлсэн мөнгөөрөө хар тамхи хэрэглэнэ. Маш үзэсгэлэнтэй охин. Монголын бас нэртэй миссүүдийн нэг гэсэн. Ер нь биеэ үнэлдэг эмэгтэйчүүд дотор хар тамхи татаж үзээгүй хүн бол байхгүй ээ. Монгол хүүхнүүдийг харууд их уруу татдаг юм. Салятуны гудамж чинь тэр чигээрээ хар залуучууд байгаа биздээ. Тэнд жинхэнэ наймаа явагдана. Зарим хар залуучууд Монгол охидын үсийг залгаж сүлжиж өгдөг юм. Тэдэнтэй дотно найз Монгол хүүхнүүд хотоос зайдуухан байшинд нь тамхи хэрэглэнэ дээ.

-Хүүхнүүд гурван зэрэглэлд хуваагддаг гэх юм.  “Magic” гэдэг бааранд нь ямар хүүхнүүд орох уу?

-Англи хэлтэй Хятад хүүхнүүд архи уулгах ажил хийлгэнэ. Харин Монгол хүүхнүүд биеэ үнэлдэг. Хөгшин залуу янз бүрийн хүүхнүүд бий. Дийлэнх нь ярианы англи хэлтэй. Клинтээ өөрсдөө олно. Өдрийн такс нь 80 юань төлж орно. Тэр бааранд Ази эрэгтэй хүн нэг ч орохгүй. Хааяа манай хулгайч Монгол залуучууд Солонгос гэж хэлж ороод удалгүй хөөгдөөд гардаг юм. Тэр баарны хүүхнүүд гадаадын хүнтэй сууж сайхан амьдарна гээд л байж байдаг гэсэн. Гэхдээ сайхан амьдарсан тохиолдол нь их цөөн. Миний нэг танил цагаан хун хочит хүүхэн Герман баян эртэй суулаа гээд л хэдэн жилийн өмнө  охиноо дагуулаад явсан  юм. Гэтэл нөгөө баян эр нь  хөлсний нэг жижигхэн өрөөнд амьдардаг онгоцны засварчин байж таарсан гэж байгаа. Хахир ааштай, огт хоол өгдөггүй байсан гэнэ лээ. Бүр ээж охин хоёрыг хорионд байлгадаг байсан гээд л  элдэв юм их сонсч байлаа. Сүүлд сураглах нээ нөгөөх хүүхэн арай гэж Монголдоо буцаж ирсэн гэнэ лээ.

Тэгээд Монгол хүүхнүүд тэр хүнээс сургамж авдаггүй юм байх даа?

-Чи ямар их үгэнд дурлаж байна аа. Хоёрхон шар айраг авч өгчихөөд хорин цаг яриулна гэж бодож ирэв үү.  Эгч нь удахгүй Монгол руугаа буцна.

-Хар тамхи зөөгөөд баригдсан Монгол хүүхнүүд бий юу?

-Хэдэн жилийн өмнө нэг жирэмсэн охин хар тамхи залгиж яваад Шинжяны хэл дээр баригдаад амиа хорлосон.  Хар тамхины наймаачин хүүхнүүд Гуанжоу, Хонконг, Тайланд, Малайзаар тэнэж өгнө шүү дээ..

-Та нарыг Хятадын цагдаа нар баривчлахгүй юу?

-Хятадад сарын хугацаатай амьдрах эрхтэй. Хэрэв хугацаа хэтэрсэн байвал торгуулна. Эсхүл албадан Монгол  руу буцааж таван жилийн хугацаагаар хилээр орж ирэхийг хориглодог юм. Буудалд гардуулсан тохиолдолд Хятад хүн байвал ял өгнө. Гадаадын жуулчид бол явуулчихна. Монголчуудыг бол нутаг буцаана.

Загвар өмсөгч Монгол хүүхнүүд их биеэ үнэлдэг гэх юм?

-Биеэ үнэлдэг Монгол хүүхнүүд дотор загвар өмсөгч нэртэй охид зөндөө байна шүү дээ. Арван жилийн охид ч зуны амралтаараа ирж мөнгө хийгээд явж байна шүү дээ.

Ийнхүү Бээжингийн гудамжинд биеэ үнэлж өдрийнхөө хэрэгцээний мөнгийг олж амьдардаг Э бүсгүйтэй орос ресторанд гурван цаг хиртэй ярилцаж суух зуур цаг хэдийн шөнийн 03 цаг өнгөрсөн байв. Э эмэгтэйн хэлж буйгаар энд суурин амьдардаг Монголчуудын дийлэнх нь архи дарс хэрэглэхээс гадна хар тамхины төрлийн ургамлыг ч байнгын хэрэглээ болгоод зогсохгүй нутаг руугаа тээвэрлэх ажилд ч зарим нь гар бие оролцдог болсон тухай  мэдээллийг ч өгсөн юм. Бээжингийн төвийн гудамжнаас хийсэн миний нэг өдрийн сурвалжлага Э бүсгүйн ярилцаж сууснаар өндөрлөсөн юм.

Ноён Деррик

Эх сурвалж: hunnu.mn

index

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …