Баянхонгор болон Архангайчууд засгийн газрыг огцрохыг шаарджээ

Хэтэрхий дампуу ажиллаж байгаа засгийн газрыг огцрохыг иргэд шаардлаа
Ард түмний амьдрал, болоод эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдэгтэй хүн бүхэн эвлэрчихсэн.  Гэтэл улс орныг удирдаж байгаа эрх баригчид болон бодлого тодорхойлогч Засгийн газрын эрхмүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар өдийг хүрлээ. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан баг болох УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Содбилэг, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа, Нийгмийн хөгжлийн бодлогын газрын дарга С.Чинзориг, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат нар Баянхонгор, Архангай аймагт ажиллаж, орон нутгийн бодит амьдралтай танилцсан юм.

Ерөнхийдөө орон нутгийн амьдал амьдрал шалдар булдар, цагийн байдал ороо бусгай байна. Иргэд бухимдлаа, санаа бодлоо хэнээс ч айж эмээхгүйгээр илэрхийлж, амин хувийн гэхээсээ илүү ард олон, улс үндэстний сэдэвтэй асуудал ярьж, тулга тойрсон сэдвээс хэдийнэ хальжээ. Нутгийн иргэд ардчилсан, хамтарсан эвсэж солонгорсон гэх мэт нам засгийнхны хэрэгжихгүй хууль, хэрээс хэтэрсэн үйлдлийг нэр устай нь хэлж, шүүмжилж байна.  Нэг үгээр хэлбэл, уулзалт бүхэн ширүүхэн өрнөж,  Засгийн газрын хийж буй ажлыг илүүтэй буруушааж байлаа.  Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний огцом нэмэгдсэн нь иргэдийн хуралдан авалтад маш их нөлөөлжээ.  Үүнийг ч хуралд оролцож буй иргэд үг хэлэхдээ байнга онцолж байсан. Хамгийн чухал нь орон нутагт байдал хүндэрсэн байхад Засгийн газар ямар ч арга хэмжээ авахгүй байгаад иргэд дургүйлхэж байна.  Тэр тусмаа эдийн засаг хямарч байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүх зүйл хэвийн мэтээр ярьж байгаа нь ард түмний эгдүүцлийг хүргэжээ… үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …