В.И.Лениний музейг албан ёсоор хүлээн авах ажил хойшиллоо

0dcba001177af35bbigЖил гаруйн хугацаанд өмчлөлийн маргаантай байсан В.И.Лениний музейг өнөөдөр ССАЖЯ-нд албан ёсоор хүлээлгэн өгөх байсан билээ. Гэвч хуучин өмчлөгч тал болох МАН-ын төлөөллөөс ирээгүй тул музейг албан ёсоор хүлээж авах ажил хойшилсон байна.

Улсын дээд шүүхийн шийдвэрээр В.И.Лениний музейг төрийн өмч болохыг тогтоож, харьяа яаманд музейг зориулалт ёсоор нь ашиглахыг Засгийн газар чиглэл болгосон. Мөн МАН-ын талд Төрийн өмчийн хорооноос гуравдугаар сарын 14-ний өдөр музейн барилгыг хүлээлцэх талаар дуулгасан боловч ийн холбогдох хүмүүс нь ирсэнгүй. Тиймээс албаныхан МАН-тай дахин холбогдож, тодорхой шаардлага тавихаар болсон байна.

В.И.Лениний музейд Т.Батаар болон түүний нөхдийг байршуулан “Үлэг гүрвэлийн музей” болгохоор төлөвлөөд байгаа юм.

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …