Нэгдүгээр эмнэлэгт “Элэгний үнэгүй оношлогоо, үзлэг”+ хийнэ

imagesЭнэтхэгийн элэгний мэс заслын эмч нар Монголд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийхээр болжээ. Үзлэг гуравдугаар сарын 19-24-ний өдрүүдийн хооронд үргэлжилнэ.

Энэтхэг Улсын Дели хотын “Фортиз” эмнэлгийн элэг шижлүүлэн суулгах тасгийн захирал гурав дахь удаагаа Монголд ирээд байгаа юм. Тэрээр элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн өвчтөнүүдээ гурван сар тутамд эргэж, үзлэг оношлогоо хийн, зөвлөгөө өгдөг юм байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн элэгний өвчтэй иргэдийг хүлээн авч, үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийн, зөвлөгөө өгч байна. Энэтхэг улсад мэс засаг хийлгээд эх орондоо эргэн ирсэн өвчтөн болон доноруудын эрүүл мэндийн байдалд Улсын клиникийн I эмнэлгийн эмч О.Сэргэлэн ахлагчтай “Элэг шилжүүлэн суулгах” мэс заслын баг дээрх эмнэлэгтэй хамтарч хяналт тавьдаг юм байна.

Энэтхэгт элэг шилжүүлэх суулгах мэс заслыг амжилттай хийлгэсэн монгол хүн олон байдаг. Эмч Вивек Виж өнгөрсөн хугацаанд хүүхдийн болон том хүний элэг шилжүүлэн суулгах, элэг, цөстэй холбоотой 1000 гаруй мэс заслыг амжилттай хийсэн байна. Тэрээр улсдаа элэг шилжүүлэн суулгах мэс заслын анхны мэргэжилтнүүдийн нэг бөгөөд түүний удирсан багийнхны хийсэн мэс ажилбарууд дэлхийд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдээс хамгийн шилдэгт тооцогддог аж.

Доктор Вивек Виж нь элэг шилжүүлэн суулгах, хоол боловсруулах мэс заслын их эмч мэргэжилтэй бөгөөд 2001-2003 онд Ерөнхий мэс заслын ахлах эмч (“Фортиз” эмнэлэг), 2003-2006 он Элэг шилжүүлэх, ходоод гэдэсний мэс заслын ахлах эмч (Шинэ Дели, “Сир Ганга Рам” Эмнэлэг), 2006-2007 он Элэг шилжүүлэн суулгах болон ходоод гэдэсний мэс заслын судлаач эрдэмтэн (Шинэ Дели, “Сир Ганга Рам” Эмнэлэг), 2007-2009 Элэг шилжүүлэн суулгах болон ходоод гэдэсний мэс заслын зөвлөх эмч (Шинэ Дели, “Индрапраста Аполло” Эмнэлэг), 2001 оноос одоог хүртэл Элэг шилжүүлэх болон хоол боловсруулах мэс заслын хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байгаа юм байна.

Холбоо барих утас: 99110045 88002203

Д.Амар

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …