Саяхан болсон төрсөн өдрийн баяраа Кимгүйгээр тэмдэглэж, ажлын шаардлагаас болж өөр хотод амьдарч байна гэж байсан Кени Уэстийн үнэн төрх илчлэгдэв.
Учир нь Канадын загвар өмсөгч Лэйла Гобади гэгч эмэгтэй саяхан нэгэн хэвлэлд “Кени бид хоёр Ким Кардашианыг жирэмсэн болсон гэдгийг мэдэх хүртэл амраглаж байсан. Үүнээс хойш би түүнтэй уулзахаас татгалзсан. Гэвч Кени Уэст одоо ч амралтын өдрүүдээр надтай уулзах санал тавьдаг хэвээр байгаа. Би Ким Кардашьян хүүхдийнхээ эцгийг ямар хүн болохыг мэдэж аваасай гэсэндээ үнийг мэдэгдэж байна” хэмээжээ.
Юутай ч энэ бүгд үнэн байх магадлалтай. Сүүлийн үед хосууд шинэ хүнээ өлгийдөн авах гэж байгаа гэхэд дэндүү хөндий , аз жаргалгүй харагдах болсон гэнэ.
М.Сониуч Ugluu.mn