Долоон давхараас хүүхэд унажээ

images Орон сууцны тагтан дээрээс бага насны хүүхэд унаж бэртсэн хэрэг гарсан байна. Тодруулбал Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны долоон давхарын тагтнаас зургаан настай хүүхэд унаж хүнд бэртсэн байна. Азаар хүү амьд үлдсэн бөгөөд унасан даруйд нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж эмчлүүлсэн аж. Хүүгийн биеийн байдал хүнд байгаа аж. Бага насны хүүхдийг хараа хяналгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …