Монголын анхны лааны тосон баримлын музей үүдээ нээлээ

Монголд анх удаа лааны тосон баримал бүхий музей үүд хаалгаа нээлээ. Тодруулбал, Монголын аялал жуучлалын холбоо, “Чингис хаан вакс галерей” компани хамтран “Хаадын хаан” лааны тосон үзэсгэлэнг өнөөдөр Монголын театрын музейд нээсэн юм.

20140221142303_500x500

Үзэсгэлэнд Чингис хаан ба Монголын эзэнт гүрнийг байгуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Өгөөдэй, Цагаадай, Зүч зэрэг 12 эрхмийн баримлыг тавьсан бөгөөд баримлуудыг хоёр жилийн турш урласан байна. Уг тосон фигурүүд нь түүхэн баатруудын талаар арай илүү бодит дүр төрхийг харуулж, судлаачдын гаргасан баримт нотолгоон дээр суурилан хийснээрээ онцлогтой аж.

Өнөөдрөөс эхлэн үзэсгэлэн олон нийтэд нээлттэй болж байгаа учраас сонирхсон хүмүүс үзэх боломжтой юм байна.

 ad8a7ea820f00a55big_500x500

 1782030_760621537283406_1985249283_n [640x480]

1924532_760621557283404_356881899_n [640x480]

1964951_760621787283381_849281704_n [640x480]

22_500x500

index

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …