Ам, хоолойгоороо дүүрэн шүдтэй яст мэлхий

leatherback-turtle-mouth2-550x575Дэлхийн аварга том мөлхөхгчдийн нэг болох яст мэлхийн нэгэн төрөл “Арьст яст мэлхий” нь ам, хоолой болон ходоодоороо дүүрэн шүдтэй байдаг ажээ. Гаднаас нь харахад аварга том биетэй, гэмгүй мэт харагдах энэ яст мэлхийн ам ангайхад бүх зүйл өөрчлөгдөх болно.

Учир нь түүний амыг нээмэгц жинхэнэ аймшигт дүр таныг угтах ажээ. Яст мэлхий яагаад ийм их шүдтэй байгаагийн учир нь түүний удаан хөдөлгөөн болон хоол боловсруулах нарийн тогтолцооны үр дүн гэнэ. Арьст яст мэлхий дэндүү том биетэй, удаан хөдөлгөөнтэй тул идэш тэжээлээ сайтар бутлах хэрэгтэй байдаг ба эдгээр аймшигт шүд нь түүнд тусладаг гэнэ.

Гэвч сүүлийн үед яст мэлхийнүүд далай дээр хөвөх пластик хог хаягдлыг хоол тэжээлтэй андууран идэх болсноор ихээр үхэж үргэдэх болсон байна. Учир нь тэдний ходоод пластик хаягдлуудыг боловсруулж чадахгүй байгаа юм.

Ингээд таны мэдэх яст мэлхийнээс тэс өөр Арьст яст мэлхийн зургийг хүргэж байна.

070827-450-leatherback-sea-turtle

download (1)

IdgOejA Leatherback-turtle-007  leatherback-turtle-mouth3 leatherback-turtle-mouth4-550x367 leatherback-turtle-mouth5 leatherback-wallpaper-6

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …