Малчны хотонд ихэр ботго төржээ

cimg0x5792Увс аймгийн Наранбулаг сумын Улаан үзүүр багийн малчин У.Магсаржавын хотонд ихэр ботго мэндэлсэн байна.  Монголчууд ихэр ботго мэндлэх нь тэр жилийн өнгө сайхан гарч байна хэмээн эртнээс билэгшээсээр ирсэн билээ. Малчдын ярьж буйгаар ботго ихэрлэх нь өнтэй сайхан хаваржихын бэлгэдэл юм байна. Мөн газар дэлхий, байгал эх хайр хишгээ харамгүй хайрлан талын Монголд ботго ихэрлүүлсэн нь сүүлийн 30 жилд ховорхон тохиолдол байлаа хэмээн настангууд билэгшээж байгаа аж.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …