Яг одоо Анодын хохирогчид хуралдах гэж байна

DSC00122 Дампуурсан Анод банкны хохирогчид яг одоо Үйлдвэрчний эвлэлийн ордны хурлын танхимд хуралдах гэж байна. Тэд уг хурлаараа хохирлоо барагдуулахын тулд цаашид авах арга хэмжээнийхээ талаар ярилцах ажээ.

“Анод” банкны дампуурлын улмаас нийт 1248 хүн 9,3 тэрбум төгрөгний хохирол амсан гэх мэдээлэл бий. Гэвч өдийг хүртэл хохирогч иргэдийн нэгийнх нь ч хохирлыг барагдуулаагүй байгаа билээ.

“Анод” банкны хувьцаа эзэмшигч-хохирогчдын түр хорооныхны мэдэгдэж буйгаар “Төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас иргэд хохирсон энэ хэрэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын дарга н.Ганбаатар, мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан” нарын таван хүн гол буруутай гэж үзэж байгаа аж.

Шүүхээс хохирогчдын төлбөрийг Сангийн яамнаас гаргах шийдвэр гаргасан ч Нийслэлийн шүүх төрөөс гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн тул “Анод” банкны хувьцаа эзэмшигч-хохирогчдын түр хорооныхон Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгуулах, Улсын дээд шүүхэд давж заалдахаар төлөвлөөд байгаа юм байна.

Л.Бадрах Ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …