Өндөр хүмүүс намхнаасаа ухаалаг байдаг гэнэ

tall-peopleАнглийн Эдинбургийн Их сургуулйн судлаачид хүний оюуны чадавхийг нурууны өндөртэй нь харьцуулан судлаад сонирхолтой дүгнэлт хийжээ. Тухайн хүн нь оюуны чадавхийн 70 хувийг генээрээ өвлөн авдаг бол үлдсэн хувь нь хичээл зүтгэл хөдөлмөр гэнэ. Урьд өмнө нь генийн талын судалгаанд дандаа цусан төрлийн хүмүүсийг хамруулдаг байсан бол энэ удаад хоорондоо садан төрлийн холбоогүй хүмүүсийг оролцуулжээ.

6800 гаруй хүнийг оюуны чадавхи болон нурууны өндрийг нь харилцан хамааралтай эсэх талаас нь судлаад өндөр хүмүүс ихэнхи тохиолдолд ухаалаг байдаг гэсэн дүгнэлт хийжээ. Намхан хүмүүсийн олонхи нь нурууны өндөртэйгээ холбоотой сэтгэл гутрал далд айдаст багаасаа автагдсан байдаг нь яваандаа сэтгэн бодох,  дүгнэлт хийх чадварт нь муугаар нөлөөлдөг гэнэ. Хэрвээ энэ онолд итгэх юм бол манай төрийн гурван “өндөрлөг” жаахан тиймхэн хүмүүс бололтой.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …