Солонгосын Хьюндэй Кар компани 1985 онд анх удаагаа Соната загварын суудлын хөнгөн тэрэгний анхны загварыг үйлдвэрлэн худалдаанд гаргаж байсан бол өнөөдөр түүний 7 дах үе болсон шинэ Соната машинаа нийтэд үзүүллээ.
2011 оноос эхлэн 3 жилийн турш 450 тэрбум вон зарцуулан бүтээсэн орчин үеийн шинэ загварын Соната машин нь өмнөх загваруудаасаа хэмжээгээрээ арай ихэссэн төдийгүй хамгийн бага буюу 100 литр тутам 12,1 литр газ зарцуулдаг, 168 морины хүчтэй мотортой, 4 метр 855 см урт, 1 метр 865 см өргөн, 1 метр 475 см өндөр бүтээгджээ.
Загвараасаа шалтгаалан 22 сая 550 мянган воноос, 23 сая 950 мянган воноор үнэлэгдэх шинэ загварын Соната машинийг энэ оны төгсгөл гэхэд дэлхий дахинаа 230 мянган ширхэг, ирэх 2015 онд 340 мянган ширхгийг худалдаалах болно гэж өнөөдөр уг машинийг танилцуулсан Хьюндэй Кар компани мэдэгдлээ.
эх сурвалж: mglradio.com