Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах дадлага, сургалт Пүрэв гарагийн 16 цагт болно

Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай” А/190 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам” “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-аар 2014 оны 3-р сарын 27-ны өдөр буюу Пүрэв гарагийн 16:00 цагт мэдээллийн дадлага, сургалтыг зохион байгуулна. Нийслэлийн нутаг дэвсгэрт “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд 60 дохиоллын төхөөрөмжийг суурилуулахаас өнөөдрийн байдлаар 40 цэгт суурилуулаад байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн …