Өнгөрсөн 11-ны өдрийн оройн 18.00 цагийн орчим Чоннам ,Ёсү хотын Юлжунмён тосгоны орон нутагт 30 минут орчим орсон 1мм хэмжээтэй бороо хар өнгөтэй байсан нь холбогдох ажилтнуудыг яаралтай арга хэмжээ авахад хүргэлээ.
Нэг жилийн өмнө энэ орон нутагт хар өнгөтэй бороо 10 гаруй минут орж байсан хэмээн бүртгэгдэж байсан удаатай ба энэхүү байгалийн бохирдол, олон төрлийн химийн хорт бодисуудаас үүдэлтэй борооны өнгө хувиралтыг тус орон нутагт байдаг томоохон үйлдвэрүүдээс эхлэлтэй хэмээн өнөөдрөөс эхлэн тусгай баг гаран шалгаж эхэллээ. Эхний ээлжинд химийн бодис ашигладаг , хог хаягдал ихтэй , агаар их бохирдуулдаг 18 үйлдвэр шалгагдах ба хар бороо орсон хэсгүүд дэх ногоо , будаа бүгд хар өнгөтэй болж хувираад байгаа шалтгааныг ч илрүүлнэ гэжээ.
Эх сурвалж: mglradio.com