Хоёр сарын дотор нэг хүртэлх насны 102 хүүхэд энджээ

images2014 оныг эрүүл мэндийн яамнаас  “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаад байгаа билээ.

 Тэгвэл он гарсаар эхний хоёр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 6273 эх амаржсанаас Нийслэлийн эрүүл мэндийн газр /НЭМГ/-ын харьяа эмнэлгүүдэд 4423 эх амаржжээ.

Нийт төрөлтийн 70.5 хувь нь НЭМГ-ын харьяа эмнэлгүүдэд, 29.5 хувь нь ЭМЯ-ны харьяа ЭХЭМҮТ, “Гурван гал” хувийн эмнэлгүүдэд амаржсан байна.

Нийт амьд төрсөн хүүхдийн 51.84 хувь нь эрэгтэй байгаа бол 48.16 хувь нь эмэгтэй байна. Харин амьд төрсөн нярайн 3.29 хувь нь 2,500 граммаас бага жинтэй, 0.56 хувь нь төрөлхийн гажигтай төржээ.

Амьгүй төрөлтийн 46 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны  мөн үеэс 13 тохиолдлоор их бөгөөд энэ нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Налайх дүүргүүдэд хотын дундажаас өндөр гарчээ.

Харин гэртээ амаржсан эмэгтэй 28 бүртгэгджээ.

Тэгвэл нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 102 бүртгэгдсэнээс 58.82 хувь нь 0-6 хоногтойдоо, 11.76 хувь нь 7-28 хоногтойдоо, 29.41 хувь нь 29 хоногоос 1 хүртэлх настайдаа эндсэн байна.

Ерөнхийдөө өмнөх жилийн энэ үеийнхтай харьцуулахад төрөл ихсэхээс гадна нялхсын эндэгдэл ч нэмэгдсэнийг Нийслэлийн эрүүл мэнлийн газраас мэдээллээ.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …