Улаанбаатарт 9 хэм дулаан байна

Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж байна. 

2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Идэр, Хангайн нуруунаас усжих Чулуут, Хойттамир, Түй, Буянт, Завхан, Зүйл, Шарга, Байдраг, Заг, Онги, Хэнтэйн нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Барх, Онон, Халх, Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд болон Түргэний уулсаас эхтэй Түргэн, Тэс, Алтай нурууны Ховд, Буянт, Сагсай, Булган зэрэг голууд 30-190 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа боловч урин дулаан цаг ирж буйтай холбогдон голын сав газрын цас, мөс эрчимтэй хайлахын зэрэгцээ дээр дурьдсан томоохон голуудаар харз, тошин, мөс нимгэрэх, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах зэрэг үзэгдэл идэвхижиж, мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-30 см нимгэрч, зузаарлын эрчим буурсан байна. Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-55 см нимгэнмөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт багасаж, мөс хэврэгших тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг Ус цаг уур, орчны хүрээлэнгийн Ус судлалын сектороос анхааруулж байна.

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, маргааш нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.

2014 оны 03 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орж, цасан болон шороон шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, баруун болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 3 дугаар сарын 27-ноос 2014 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд нутгийн өмнөд хэсгээр, 28-нд говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 27-нд зарим газраар, 28-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна. 

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …