Дэлхийд долоон сая хүн агаарын бохирдлын улмаас амиа алджээ

air-pollution-illustrationДэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хүний эрүүл мэндэд хамгийн их аюул занал учруулж байгаа зүйл нь агаарын бохирдол гэж мэдэгдлээ.

Өнгөрөгч оны судалгаагаар агаарын бохирдлоос үүдсэн өвчнөөр дэлхийд долоон сая гаруй хүн амиа алджээ.

Тэдний ихэнх нь Зүүн өмнөд Азийн ядуу болон хөгжиж буй орнуудын иргэд юм. Агаарын бохирдол зүрх, уушгийг үрэвсүүлж буй нь хүрээлэн буй орчны асуудал тулгамдаж байгааг дахин сануулав.

2012 онд агаарын бохирдол 4,3 сая хүний аминд хүрдэг гэсэн тооцооллыг гаргаж байсан бол энэ тоо хоёр жилийн дотор огцом нэмэгджээ.

Агаарын бохирдол Энэтхэг, Хятад зэрэг улс орнуудад хамгийн түгээмэл байна.

ДЭМБ-ын шинжээчдийн үзэж буйгаар засгийн газрууд агаарын бохирдлоо арилгах төрийн бодлогоо дахин нягталж үзэх хэрэгтэй гэнэ.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …