Ноцтой осол гарч Төрийн ордны хаалга цуурав

  Өнөө өглөөний 06:15 цагт Төрийн ордны зүүн хойд уулзвар дээр аймшигт осол гарлаа. 19-33 УНУ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн PRIUS маркийн автомашин, мөргөлдөж эвдэрсний улмаас дугаар нь үл мэдэгдэх болсон шар өнгийн АКСЕНТ суудлын авто машинтай мөргөлдөж, 2 зорчигч, 2 жолооч ноцтой гэмтэл авч, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдлээ.

         Осол гарах үед шар өнгийн Аксент маркийн машинд жолоочоос гадна такси барьсан 2 зорчигч сууж явсан байна. Харин мөнгөлөг саарал өнгийн PRIUS маркийн автомашины жолооч ганцаараа явж байв. Өглөөний 06:15 цагт ихэнх замууд чөлөөтэй, замын хөдөлгөөн сийрэг байв. Энэ үед шар өнгийн Аксент маркийн автомашин маш хурдтай явж байсан бөгөөд 19-33 УНУ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн PRIUS-тэй мөргөлдөж улмаар тэр хурдаараа явсаар Төрийн ордны зүүн хойд хаалганы баганыг цууртал нь мөргөж зогссон юм. Уг машин нь өөрөө базагдсан лааз шиг болсон бол замын голд үлдсэн PRIUS мөн л урд хэсгээрээ ноцтой эвдрэв.

         Ослын газар дээр шуурхай ажилласан замын цагдаа нар 2 жолоочийн согтолтын хэмжээг шалгахаар төхөөрөмж үлээлгэхэд аль алинаас нь согтолтын зэрэг илрээгүй, хоёр жолооч хоёулаа согтууруулах ундаа хэрэглээгүй байв. Одоогоор ослын шалтгаан тогтоогдоогүй, газар дээр нь хийсэн хэмжилтийн дагуу шалгалт үргэлжилж байна.

         Дашрамд дуулгахад 2012 онд зам тээврийн 404 осол бүртгэгдэж байсан бол энэ онд 398 болж 1.5 хувь буурсан байна. Харин нас баралт өнгөрсөн онд 73 байсан бол энэ онд 51 болж 30.3 хувиар буурсан аж. Замын цагдаагийн газраас согтуугаар автомашин жолоодох зөрчлийг өдөрт дунджаар 70 орчмыг илрүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: aravt.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …