Улаанбаатарт 7 хэм дулаан байна

downloadНутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас, говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, төв  болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 3-8 градус хүйтэн, Дархадын хотгороор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн нутгийн зүүн хэсгээр 14-19 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон зүүн зүгийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увснуурын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …