Зүрх судас болон даралт ихтэй хүмүүс анхаарлаа хандуулаарай!

heart-attack-Зүрхний бах /стенокардия/, амьсгаадалтанд зөгийн балтай сармис уухыг зөвлөдөг. Махны машинаар 10 нимбэг татаж шүүсийг нь шүүж аваад, сармисны 5 булцууг жижиглэж нэмээд 1 литр зөгийн бал хийнэ. Долоо хоног сэрүүн газар тавина. 4 долоо хоногийн туршид өдөрт 6 удаа 4 хоолны халбагаар ууна.

-Тогтмол зөгийн балтай тууримын (редька) шүүс, шинэ байцааны шүүс уух, алим идэх нь судас хатуурахаас (атеросклероз) урьдчилан сэргийлнэ. Судасны хатууралтай бол зөгийн балтай хүрэн манжин, үхрийн нүд аньс тонхуу /хрен/, сонгино далайн байцаа, гич /горчица/, цоохор майлз /сельдерей/, улаан лууван ахуй идэж байх хэрэгтэй.

-Судас нарийсахад зөгийн балыг бүхндээ түрхэж иллэг хийн арьсыг “татна”. Эмилгээний курс нь 4-6 сар

-Зүрх судасны тогтолцоог сэргээхийг тулд 5 хоолны халбага ямар ч хамаагүй нялх шилмүүсийг татаж, хагас литр ус хийгээд 10 минут зөөлөн буцалгаж, дулаан газар 6-8 минут идээшүүлээд шүүнэ. Өдөрт 4-5 удаа тал стаканаар ууна.

-Зүрхний ажиллагааг сайжруулахын тулд халгай, нохойн хошууны навч үндэс, улаан тэс /рябина красная/, долоогоно, бүрэлгэний /калина/ ханд тогмол ууж байхыг зөвлөж байна. Эсвэл архи спиртэд дарсан хушга, гаймуу /пастушья сумка/ зэргийн хандыг хэрэглэж болно. Спиртийн хандыг өдөрт 3 удаа 20 дуслаар уудаг.

-Цусны даралт өндөр бол стаканад 1 хоолны халбага эрдэнэ шишийн гурил хийнэ. Дүүртэл нь халуун ус хийж шөнөдөө орхино. Өглөө өлөн элгэн дээрээ хутгалгүй зөвхөн шингэнийг нь ууна.

-Даралт ихдэх өвчинд гүзээлзгэнэ, үхрийн нүд зөгийн балтай хүрэн манжингийн шүүс, хальстай нь жигнэсэн төмс, цайны мөөг, алтан цэгцүүхэйн /зверобой/ ханд, элсэн чихэртэй хольсон нимбэг буюу жүржийг хальстай нь хамт иднэ.

-Цусны даралтыг буулгахын тулд даавуунд алимны цуу шингээгээд даралт хэвийн болтол хөлийнхөө уланд 5-10 минут тавина.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …