Хувь хүний орлогын албан татварын материалыг өнгөрсөн хоёрдугаар сард авч дууссан бөгөөд энэ сард буцаан олголтын мөнгийг дансаар нь шилжүүлэх талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ. Татварын ерөнхий газраас иргэдийн материалыг ээлж дараатайгаар Нийслэлийн төрийн санд шилжүүлдэг учраас ирэх долоо хоногоос эхний ээлжний иргэдийн татварын хөнгөлөлтийн мөнгийг дансаар нь шилжүүлж эхлэх аж
Хугацаандаа амжиж материалаа бүрдүүлж өгсөн ч мэдээлэл зөрсөн тохиолдолд буцаан олголтыг шилжүүлэхгүй гэнэ. Материалаа зөрчилтэй эсэхийг Татварын ерөнхий газар болон дүүргийн татварын хэлтсээсээ лавлах боломжтой юм байна. Уг татварын хөнгөлөлтөд Хувь хүний орлогын албан татвар төлж байсан хэмжээнээсээ шалтгаалж анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд хамрагдаж, буцаан олголтын мөнгө авах боломжтой юм.
Д.Амар