Нийслэлийн Архивын газраас уг лавлагааг олгохдоо архивт ашиглагдаж буй Орон сууцны мэдээллийн сангийн програмаас шүүн үзэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Архивын газарт хандах иргэдийн ачаалал нэмэгдэж, лавлагаа хүлээн авах, хариу олгох хугацаа уртсаж байгаа тул 2004 онд ашиглалтад орсон уг програмд засвар шинэчлэл, хөгжүүлэлт хийх шаардлагатай болж байна. Тиймээс “Улсаас орон сууц авч байсан эсэх” лавлагаа олгох ажлыг түр хугацаанд хаагаад байна.
Уг програмд шинэчлэлт хийх хүртэл иргэд Нийслэлийн Архивын газрын lavlagaa.ub.gov.mn цахим хаягт хандаж, зааврын дагуу лавлагааны захиалгаа өгөх боломжтой. Мөн цаашид лавлагаа хуулбар авах хүсэлтээ archive.ub.gov.mn болон lavlgaa.ub.gov.mnцахим хаягт хандаж, зааврын дагуу холбогдох лавлагаа мэдээллээ аваарай гэж Нийслэлийн Архивын газраас мэдээллээ.