Албанид манай Өргөмжит консулын газар үүдээ нээжээ

5to64jdj3bu0elo8nmoojljj6kГадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Бүгд найрамдах Албани улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Монгол Улсаас тус улсад суух өргөмжит консулын газрыг нээлээ. Тус улсад манай улсыг төлөөлөн суух Өргөмжит консулаар хатагтай Белма Чела сонгогдон ажиллахаар болжээ.

Өргөмжит консулын газрын нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Албаний Парламентын дарга, гишүүд, Интеграцийн сайд, Боловсролын сайд, Гадаад хэргийн дэд сайд зэрэг албаны хүмүүс оролцсон байна.

Өргөмжит консулоор сонгогдсон хатагтай Белма Чела өөрийн бүрэн эрхийг хариуцлагатай биелүүлж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа мэдэгджээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол Улсын тухай гэрэл зургийн үзэсгэлэн, Монголын уламжлалт урлагийн тоглолтыг уригдан ирсэн зочдод сонирхуулсан байна.

Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …