Улаанбаатар хот шинэ төв цэвэрлэх байгууламжтай болно

p17t0e6h7011b6ic15hb3fmk6c1 Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Туул голын сав газрын захиргааныхан оролцсон өргөтгөсөн бүрэлдэхүүнээр Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдаж “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг зохион байгуулах тухай” асуудлыг хэлэлцлээ.
“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг зохион байгуулах тухай” асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.

Төв цэвэрлэх байгууламж нь одоогоор Улаанбаатар хотоос ирж буй ахуйн болон урьдчилсан цэвэрлэгээхийгдсэн үйлдвэрийн бохир усыг хүлээн авч механик болон биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулдаг. 1964 онд хоногт 45000м3 бохир усыг механик цэвэрлэгээгээр 50% хүртэл цэвэршүүлэх байгууламж ашиглалтад орсноос хойш 1977, 1979, 1986 онуудад л өргөтгөл, шинэчлэлийн ажил хийжээ.  Гэвч жил ирэх бүр ачаалал нь нэмэгдэж, өнөөдрийн байдлаар хоногт дунджаар 160000м3 бохир усанд механик болон биологийн цэвэрлэгээ хийж, Туул голд нийлүүлж байна. Техник, технологи нь хоцрогдож, бетон хийцүүд нь муудсанаас тус байгууламжийн цэвэрлэсэн усны чанар байгальд нийлүүлэх усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа юм. Тиймээс хугацаа алдалгүй шинэ Төв цэвэрлэх байгууламжийг байгуулах шаардлагатай байгааг удирдлагуудад танилцууллаа.

Төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөж, шинэчлэх бус шинээр барих шаардлагатай. Хэд хэдэн улсаас “Цэвэрлэх байгууламж” барих санал ирсэн байгаа. Тиймээс ойрын хугацаанд судалж үзээд энэ асуудлыг шийдвэрлэж, ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нийслэлийг ундны усаар хангадаг Туул гол бохирдох аюултай. Мөн орчин тойрноо бохирдуулсан, муухай үнэр гаргадаг цэвэрлэх байгууламжтай байж болохгүй гэж Ус сувгийн газрын дарга С.Үнэн хэлсэн юм.

Нийслэлийн удирдлагууд уг асуудлыг бүрэн дэмжиж, богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэх улстай хамтран ажиллах, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Хөгжлийн яаманд санал тавихаар боллоо. Ойрын хугацаанд Төв цэвэрлэх байгууламж байгуулах төслийг боловсруулж, ажлаа эхлүүлвэл 2016 онд шинэ Төв цэвэрлэх байгууламжтай болно гэдгийг албаныхан онцоллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …