Тээврийн хэрэгсэл эзэмшигч Таны төлөх албан татварын хэмжээ

p18kb073ov1c501ea8nc756g1b731Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 үе шаттай зохион байгуулж эхлээд байна. 3 дугаар сарын 20-ны өдрөөс  05 дугаар сарын 31-ний хооронд татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулах бол албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10-наас эхлэн 06 дугаар сарын 24-ныг хүртэл тус тус зохион байгуулах юм.

Энэ жилийн хувьд албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх гурвалжин наалт тэмдэг хэрэглэхгүй болсон бөгөөд автотээврийн хэрэгсэл бүрийг хяналт шалгалтад хамруулж, автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр төлөөгүй,  техникийн хяналтын үзлэгт ороогүй  автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газар хариуцан ажиллах юм. Татвар, төлбөр  хураалтаар нийслэлийн замын санд нийтдээ 28 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Нийслэлийн замын санд төвлөрөх хөрөнгийг зам засвар, арчлалт, өргөтгөл шинэчлэлийн ажилд зарцуулдаг журамтай бөгөөд энэ жилийн хувьд нийслэлд 54.9 км замыг өргөтгөн шинэчилж, 40.4 км авто замыг шинээр барина. Мөн  243.2 у/м гүүр, 9 байршилд гадаргуун ус зайлуулах шугам, автомашины нэг нүхэн гарц  явган хүний хоёр гүүрэн гарц, байгалийн чулуун авто зам 1.84 км-ийг барих юм. Эдгээр ажлын нийт төсөвт өртөг нь 73 тэрбум 130 сая төгрөг бөгөөд замын санд хуримтлах 28 тэрбум төгрөгөөр Нарны замаас Соёолжийн төмөр зам доогуур, Их Монгол улсын замтай холбогдох 0.5 км авто зам, нүхэн гарц, Шарга морьтын амны 2.5 км авто замын шинэчлэлт,  Чойдогийн гудамж, Улсын нийтийн номын сангийн уулзвараас 1-р эмнэлэг хүртэлх 0.54 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт зэрэг замын ажилд зарцуулах юм.

Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг, хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулсан бөгөөд дүүргийн татварын хэлтсүүд ажлын өдрүүдэд 08.00-12.0013.00-17.00 цагийн хооронд ажиллана. Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн оношлогооны төвүүд ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг, амралтын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд ажиллах юм.
Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэнд татвар, төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээний байршилууд болон  албан татварын хэмжээ болон, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ТАНЫ ТӨЛӨХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

Авто тээвэрийн болон єєрєє явагч
                      хэрэгсэлийн тєрєл
Албан татварын хэмжээ
/тєгрєгєєр/
1 2 дугуйтай мотоцикл 2 500
2 3 дугуйтай мотоцикл 4 000
3 Суудлын авто машин:

а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд төгрөгөөр/
24
27
33
4 Микробус /15 хүртэл суудалтай/ 50 000
5 Автобус 62 400
6 Ачааны машин:
1/ 1 хїртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай
30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000
7 Тусгай зориулалтын автомашин 16 000
8 Трактор, єєрєє явагч бусад хэрэгсэл 18 000
9 Бага оврын трактор 8 000
10 Чиргүүл / даацын 1 тонн тутамд / 8 000

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР

Авто тээвэр
Болон өөрөө
Явагч хэрэгслийн
ангилал
Бензин хєдєлгїїртэй Дизель хєдєлгїїртэй Жилд ногдуулах
Тєлбєр
( тєгрєгєєр )
СО2  хийн
Ялгарал(г/км)
СО2  (%) Хєдєлгїїрийн багтаамж(см3)
А 121-180 5.5-8.0 1500 хүртэл 1800
Б 181-250 8.1-10.5 1501-2500 2100
В 251-350 10.6-12.0 2501-3500 3500
Г 351-500 12.1-13.5 3501-4500 5000
Д 501-750 13.6-14.5 4501-5500 7500
Е 751-ээс дээш 14.6-ээс дээш 5501-ээс дээш 9500

Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр аваххувь хэмжээ
/төгрөгөөр/

Тээврийнхэрэгслийнангилал Хувьхэмжээ
1 Суудлын Такси 30000
2 Бусад /2000 см3 хүртэл/ 20000
3 2001-3000 30000
4 3001 дээш 40000
5 Ачааны 1 тнхүртэл 40000
6 1-2 тн 45000
7 2-3 тн 50000
8 3-5 тн 55000
9 5-8 тн 60000
10 8-10 тн 65000
11 10 тн-с дээш 70000
12 Автобус 15  хүртэл 40000
13 15-аас дээш 60000
14 Цистерн 50000
15 Тусгай 40000
16 Чиргүүл 30000
17 Механизм Тээвэр үйлчилгээний 60000
18 Технологийн 60000
19 Багаоврын 30000
20 Мотоцикл,          мопед 2 дугуйт 10000
21 3 дугуйт 10000
НИЙТ ДҮН
АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР,
АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ НЭГ ЦЭГИЙН
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ
Д/д Дүүргүүд Байршил Хугацаа
1 ЗТЯ-ны бїртгэл хяналтын газар Баянзїрх дїїргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд 2014.03.20-05.31
2 БГД-ийн хяналтын їзлэг оношлогооны байр БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд 2014.03.20-05.31
3 БЗД-ийн хяналтын їзлэг оношлогооны байр БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд 2014.03.20-05.31
4 СХД-ийн хяналтын їзлэг оношлогооны байр СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ний хойд талд 2014.03.20-05.31
5 Хан-Уул дүүргийн татварын хэлтэс ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр 2014.03.20-05.31
6 Баянгол дїїргийн татварын хэлтэс БГД-ийн  1-р дїгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/ 2014.03.20-05.31
7 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс  БЗД-ийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн байранд 2014.03.20-05.31
8 Сонгинохайрхан  дүүргийн татварын хэлтэс СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн  байранд 2014.03.20-05.31
9 Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4 дїгээр хороо Ж.Самбуугийн гудамж  ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим” 2014.03.20-05.31
10 Сїхбаатар дїїргийн татварын хэлтэс ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд 2014.03.20-05.31
11 цирк Зтя-ны хяналт бүртгэлийн газар СБД-ийн   циркийн баруун талд 2014,03,24-2014.12.31
12 Налайх дїїргийн татварын хэлтэс Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2014.03.20-05.31
13 Багануур дїїргийн татварын хэлтэс Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн їйлчилгээний байранд 2014.03.20-05.31
14 Багахангай дїїргийн татварын хэлтэс Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …