АНУ-ын зүрхний эмч нарын уулзалтад оролцсон Кливленд хотын эмнэлгийн эмч Жеймс Томас сансрын нисэгчид тойрог замд ажиллах явцад удаан хугацаанд жингүйдлийн байдалтай байхаар тэдний зүрх бөөрөнхий хэлбэртэй болдог гэсэн дүгнэлтээ танилцууллаа.
Тэрбээр “Сансар мандалд байх үед хүний зүрхний ачаалал багасч, булчингийн агшилт сулардаг. Тиймээс сансрын нисэгчид эх дэлхийд буух үед тэдэнд зүрхний шигдээс зэрэг өвчин үүсэх эрсдэлтэй болдог учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал” хэмээн хэлсэн байна. Ж.Томасын ахалсан эмч нар 10 гаруй жил НАСА-гийн төсөлд оролцон судалгаа хийжээ.
Эх сурвалж: