Бичгийн хэвээр хvний зан араншинг тайлж болдог

audit2Бичгийн хэв өмнөх зуунуудад олон хvний сонирхлыг татаж, нэг vе бvр “мода” болоод байсан. Зан төрх, бичгийн хэв хоёрын хоорондын харилцаа холбоог илрvvлж мэдэх гэсэн оролдлогыг хvн төрөлхтөн өнөөдрийг хvртэл орхиогvй байна. Тэгэхээр танд чөлөөт цагаараа хvний бичгийн хэвийг хараад зан аашийн тухай онош тавихад зориулсан бяцхан зөвлөгөө хүргэе. Энэ аргачлалаар эхлээд ойр дотныхоо хvмvvсийг сонирхож vзвэл зvгээр. Дараа нь танихгvй хvнийг судалбал илvv дөхөм.

Урьдчилсан болзол: Бичиг энгийн байх хэрэгтэй. Оюутны лекц, шалгалтын зохион бичиг, эмийн жор, зарлал зэргийг судалж болох боловч тийм ч vр дvнтэй биш. Харин судлах хvнээ шугамгvй цаасан дээр бичvvлэхэд цаадах хvн чинь ямар учраас бичих гэж байгаагаа мэдэхгvй байвал зохилтой. Бичгийн онцгой тэмдэг, онцлогийг тодорхой оноогоор дvгнээд, дараа нь хооронд нь нэмнэ. Хэрэв хариулт нь аль нэг талаараа хачирхалтай байвал бvv бачимдаарай. Цагтаа Парисын хамгийн алдартай эрдэмтэн Онеро де Бальзакийн багын бичгийг хараад “Энэ хvvхэд хэзээ ч олигтой хvн болохгvй” гэсэн онош тавьж, ихэд андуурсныг санахад л таны сэтгэл тайвшрах болно. За одоо бичгээ vнэлье.

1. Үсгийн хэмжээ
а. Хэт жижигхэн- 3 оноо
б. Жижиг- 7 оноо
в. Дунд зэргийн- 17 оноо
г. Том- 20 оноо
2. Vсгийн налуу
а. Зvvн тийш налсан- 2 оноо
б. Зvvн тийш ялимгvй налсан- 5 оноо
в. Баруун тийш налсан- 14 оноо
г. Баруун тийш хэт налсан- 1 оноо
д. Босоо- 10 оноо

З.Vсгийн хэлбэр
а. Дугуй, зууван- 9 оноо
б. Хэлбэргvй- 10 оноо
в. Өнцөглөсөн- 19 оноо

4.Бичгийн чиглэл
а. Дээшээ тэмvvлсэн- 16 оноо
б. Тэгш- 12 оноо
в. Доошоо тэмvvлсэн- 1 оноо

5. Эрчим (бичгийн далайц ба хэр чанга дарж бичсэн)
а. Хөнгөн- 8 оноо
б. Дунд зэрэг- 15 оноо
в. Хvчтэй- 21 оноо
6.Vсгvvдийн холбоос
а. Vсэг нийлсэн- 11 оноо
б. Vсэг зайтай- 18 оноо
в. Холимог- 15 оноо

7.Ерөнхий хэлбэр
а. Бичиг хичээнгvй, vсгvvд нямбай бичигдвэл- 13 оноо
б. Бичиг тэгш бус, зарим vг гаргацтай, зарим нь гаргацгvй- 9 оноо
в. Vсгvvд хайш яаш бичигдсэн, бичиг бvгд гаргацгvй бол- 4 оноо

Хариулт:

38-51 оноо. Бие султай хүмүүс юм. Тиймдээ ч тэдэнд сэтгэлээр унах, ганцаардах явдал элбэг тохиолддог.
52-63 оноо. Зориггvй, идэвхгvй, хөдөлмөрч, флегматик хvмvvс.
64-75 оноо. Шийдвэргvй, туйлбаргvй, бусдын нөлөөнд автамхай, наанаа харимхай мэт боловч цаанаа нарийн арга ухаантай хvмvvс юм.
76-87 оноо. Илэн далангvй, шулуун, нийцтэй бөгөөд сэтгэл хөдлөмтгий, гэрсэг, эвсэг хvмvvс.
88-98 оноо. Шударга зан, сайн vйлс журмаараа ялгарах чадвартай, хvчтэй, тогтвортой сэтгэхvй, зоримог, санаачлагатай хvмvvс.
99-109 оноо. Хувийн онцгой чанар бvхий хvмvvс. Цочмог, хурдан, хурц ухаантай, эргэцvvлж бодохдоо болон vйл явдалдаа бусдаас гол төлөв хамаардаггvй, гэсэн ч амархан гомддог, хэл амтай учраас бусадтай харилцахад бэрхшээлтэй хvмvvс. Ийм хvмvvсийн дундаас гоц авьяастан, уран бvтээлчид төрдөг.
110-121 оноо. Хариуцлагагvй, сахилга батгvй, ширvvн зантай хvмvvс байдаг.

Ugluu-logo1722

Санал болгох мэдээ

Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт зарлаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа орон нутаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, хэсгийн дараах тойргуудад …