Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүд энэ сарын 15-наас эхлэн амралтын өдрүүдэд ажиллана

p18kihqv9rggshuk5e3pvaitr1Авто тэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2 үе шаттайгаар эхэлсэн.

Энэхүү ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар 2014 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн 2014 оны 05 дугаар сарын 31-ныг дуустал Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүдийг амралтын өдрүүдэд ажиллуулах шийдвэр гаргалаа.

Мөн ирэх жилээс авто тэээврийн оношилгоо, татвар хураах ажлыг машины дугаарын төгсгөлийн тооноос хамаарч өөр өөр сард авто оношилгоонд оруулж, татвараа иргэдэд хүндрэлгүйгээр төлөх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй талаар ч санал солилцлоо гэж Нийслэлийн Татвар хураалтын төв комиссоос мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …