агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 0-5 градус хүйтэн, Алтайн уулархаг нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар15-20 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр.15-17 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралтөдөртөө буурна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 8-нд төв, зүүн зүгийн нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи 6-нд Алтайн уулсаар, 7-8-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 7-12 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгороор 3-8 градус хүйтэн, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 5-10 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 19-24 градус бусад нутгаар 14-19 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хойд хэсгээр, 8-нд ихэнх нутгаар өдөртөө сэрүүснэ гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.
2014 оны 4 дүгээр сарын 1–ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нуруунаас усжих Идэр, Хануй, Суман, Урдтамир, Чигэстэй, Богд, Буянт, Хожуул, Тэс, Завхан, Зүйл, Хэнтэй нуруунаас усжих Хүдэр, Ерөө, Тэрэлж, Туул, Балж, Хэрлэн түүнчлэн Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд болон Алтай нурууны Түргэн, Ховд, Буянт, Сагсай, Булган зэрэг голууд 20-160 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба дээр дурьдсан голуудад мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, мөс харлах, шингэн, өтгөн цөн гүйх , цөнгийн хахаа үүсэх зэрэг үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 20-60 см нимгэрсэн байна.
Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт улам багасаж, мөс хэврэгших тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.
Цөнгийн хахаа үүссэнээс шалтгаалан Халх голын дагууд усны түвшин өмнөх өдрүүдэд 45-60 см нэмэгдсэн байна. Иймд том жижиг голуудаар шар усны үер гүйх нөхцөл бүрдээд байгаа тул ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжлохыг анхааруулж байна. Ялангуяа ажиглалт хэмжилт, хяналт мэдээлэлгүй жижиг гол сайрын сав газарт нутаглаж буй ард иргэдийг байнга анхаарал сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгийн Ус судлалын сектороос зөвлөж байна.