МХЕГ-ын харъяа лабораторт БНХАУ-аас импортолж буй “Бөгжтэй чихэр”, “Тэсэрдэг чихэр”-ийг шинжилгээнд хамруулжээ.
Нян судлалын шинжилгээний үзүүлэлтээр нянгийн бохирдолтой алтлаг стафилококк, бацилиус цереус илэрсэн гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
Химийн шинжилгээгээр зарим улсад хориглосон ходоодны хямрал, харшил, арьсны тууралт үүсгэж болзошгүй аюултай ангилалд хамаарах хүнсний нэмэлт будагч илэрчээ.
Иймд жижиглэнгээр савласан дээрх төрлийн нэрийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглолоо.