Хувь хүн, татвар төлөгчөөр хэрхэн бүртгүүлэх вэ?

d7699d36f96e93fe91f214ffa4c5655c08f2cfb6Монгол Улсад байнга оршин суугч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь татвар ногдох орлого олж эхэлснээс хойш нэг сарын дотор тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд ТБ-03 маягтаар бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, “Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр”, татвар төлөгчийн гэрчилгээ олгоно.
Монгол Улсад байнга оршин суугч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлнэ.

  •     Иргэний үнэмлэхийн хуулбар
  •     Гадаадын иргэн болон харьяалалгүй хүний хувьд аль улсын иргэн болохыг нотолсон баримт бичиг, гадаад паспорт, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлсэн харьяалалгүй хүний түр үнэмлэх
  •    Цээж зураг /3х4/ 2 хувь

   Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчид  орлого олгож буй хуулийн этгээд, хувь хүн нь хувь хүний орлогоос суутган тооцсон татварын тайлан, мэдээллийг ТТ-11(1), ТТ-11(2), ТТ-12(1), ТТ-12(2) хавсралт маягтаар харъяа татварын албанд гаргаж өгөх бөгөөд үүнийг үндэслэн суутгуулагчийг татвар төлөгчийн бүртгэлд бүртгэнэ.
Улсын бүртгэлийн ерөнхий газар,  Татварын ерөнхий газрын хороонд байгуулсан  мэдээлэл солилцох журмын дагуу иргэнийг улсын бүртгэлд бүртгэсэн тухай мэдээллийг Татварын ерөнхий газар бүртгэх байгууллагаас цахим хэлбэрээр хүлээн авч, “Taх Act” програмын хөндлөнгийн мэдээллийн “Иргэний бүртгэлийн лавлагаа” гэсэн цонхонд байршуулна.
Хувь хүн нь татвар төлөгчийн бүртгэлд цахим хэлбэрээр бүртгүүлэхдээ татварын албаны веб сайтад байрлуулсан цахим бүртгэлийн программд хандан, холбогдох мэдээллийг үнэн зөв оруулж, татварын албанд илгээнэ.
Татварын алба цахим хэлбэрээр ирүүлсэн иргэний бүртгэлийн мэдээллийг үндэслэн цахим хувийн хэрэг нээж, татвар төлөгчийн гэрчилгээ /дэвтэр/-г олгоно.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхааруулав

        2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл …