Зам цэвэрлэгээний тусгай зориулалттай машин 23-06 цагийн хооронд зам угаана

5kcq9p8m9jpjpuhfq7mhk6bndoНийслэл хотод өнгөрсөн жилээс зам талбайг зориулалтын техникээр угааж, замын хажуугийн нуухны шороо тоосыг соруулж цэвэрлэж байгаа нь дэрсэн шүүрээс дэвшилтэт технологид тэмүүлсэн томоохон алхам болсон. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машинуудаа цэвэрлэгээнд гаргах гэж байна.

Уг машин нь нарийн гуурсаар ус цацаж, соруулдаг тул хасах градустай нөхцөлд ажиллах боломжгүй байдаг. Тиймээс цаг агаар дулаарч байгаатай холбогдон төлөвлөгөө гаргаж ажлуулах бөгөөд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Энэбишийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Их тойруу, Бага тойруу, Олимпийн гудамжийн замуудыг замын хөдөлгөөний ачаалал буурах цагаар буюу шөнийн 23 цагаас, өглөөний 06 цаг хүртэл цэвэрлэнэ гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …