“Herbalife” бүтээгдэхүүний талаар дэлхийн хэвлэлүүдээр гарсан сөрөг баримтууд

ghghХерблайф компанийг үндэслэгч Марк Хьюз дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаална хэмээн мэдэгдэж байсан ч гаж нөлөө нь асар их болохыг мэргэжилтнүүд баталсаар байна.

1. Херблайфын бүтээгдэхүүнд агуулагдаж буй кофейн нь хүмүүсийг тавгүйтүүлж, сандруулан түгшүүртэй болгодог гэдгийг мэргэжилтнүүд нотолсон байдаг.

2. Херблайф компанийн бүтээгдэхүүнд агуулагдаж буй бодисуудын ихэнх нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байдаг. Мэдээж хэрэг эмийг хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог шүү дээ.

3.    Мөн цусны даралт ихэсгэж, зүрхний хэмнэл алдагдуулдаг.

4. АНУ-ын хүнс, эмийн асуудал хариуцсан агентлаг тус компанийн зөвлөхүүд буруу ташаа мэдээлэл өгч байгааг сануулсан байдаг. Тэд хууч өвчтэй, хорт хавдартай хүмүүсийг эдгээнэ хэмээн амлаж, бүтээгдэхүүнээ сүлжээ маягаар зарж буй бүтээгдэхүүнийг худалдан авсанаар эрүүл мэндээ улам эрсдэлд оруулж буй хэрэг гэдгийг анхааруулав.

5.  Херблайфын бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүст толгой өвдөх, өтгөн хатах, гэдэс өвдөх, бөөлжих зэрэг сөлөө нөлөө үзүүлж шүүхэд зарга мэдүүлсэн тохиолдол гадаад орнуудад цөөнгүй байдаг ажээ.

index6.    Найрлага нь үйлчлүүлэгчдэд тодорхой бус. Найрлагад нь бөөрний чулуу, цусны даралт, хөлрөх, цүрх хурдан цохилох, сэтгэл санаа цочрох, чичрэхэд нөлөөлсөн бодис агуулдаг.

7.  Бүтээгдэхүүн нь жин хасах нөлөөтэй гэж тэмдэглэсэн ч судлаачид үгүйсгэдэг.

8.  Мэри Макартни “Cincinnati Magazine” бүтээгдэхүүндээ гэдэс гүйлгэдэг “Cascara sagrada” хэмээх бодис агуулсаныг шүүмжилсэн байдаг. Мөн гэдэс өвдөх, шөрмөс татах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Ингэснээр сард жин хасахад нөлөөлдөг байна.

9.   “Сенна навч” хэмээх ургамал нь огиулж, гэдэс дүүргэж аажмаар бөөрний үйл ажиллагаанд нөлөөлнө.

10. 
  Дебора Р.Мишель Мишель “The Diet Pill Guide” сэтгүүлд “uva ursi” хэмээх ургамал агуулдаг нь элгэнд хортой нөлөөтэй болохыг нотолжээ.

belly211.   2004 онд “Herbalife” компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн дөрвөн хүний элэг өвчилсөний дараа Израйлийн эрүүл мэндийн яам онцгой анхаарал хандуулах болсон юм. Ингээд Qua-qua, Kompri, Kraska зэрэг хортой бодисуудыг найрлагандаа агуулдаг болохыг нотолжээ.

12.   Ингээд 2009 онд Итали, Исланд, Португаль зэрэг 12 орны эрдэмтдийн баг элэгний өвчлөлд шууд нөлөөлөхгүй ч ямар ч хяналтгүй хэтрүүлэн хэрэглэх нь бодисын солилцоонд өөрчлөлт оруулдагийг нотолжээ.

13.    Хожим нь 2013 онд Дэлхийн элэгний эмгэг судлалын холбооноос “Herbalife”-ийн бүтээгдэхүүн элгийг өвчлүүлэх магадлал өндөртэйг дахин сануулсан юм.

14.  Германы хоол тэжээлийн зөвлөл “Herbalife” компанийн бүтээгдэхүүн жин хасахад ямар ч нөлөө үзүүлэхгүй, дэлхий дээрх хамгийн үнэтэй хүнсний нэмэлт тэжээл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн байдаг.

15. 2013 онд Бельги улсын шүүх “Herbalife” компанийн шууд борлуулалтын хэлбэр нь тус улсын хууль тогтоомжийг зөрчиж буйг тогтоожээ.

16.   Израйль, Испани, Швейцарь, Исланд, Аргентин, АНУ-ын эмнэлэгт уг бэлдмэлийг хэрэглэсний улмаас эмнэлэгт хэвтсэн хүмүүс байгааг тогтоожээ. Эдгээр өвчтнүүд бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоосон ч хорт хавдар нь даамжирч, хоёр нь нас барсан байна.

17.    1998 онд тураах бүтээгдэхүүнийг нь хэрэглэсэн 28 настай эмэгтэй зүрхний өвчнөөр шаналж байжээ.

18.    Зарим бүтээгдэхүүний найрлагад буурцаг, далайн зөөлөн биет агуулдаг учраас тохироогүй хүнд харшил өгнө.19.    Түргэн тураах бэлдмэл хэрэглэх нь хөхний сүүг багасгадаг учир жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиромжгүй.

photosofskinrashesA-young-woman-removing-ha-007

20.    Улаан толбо арьсаар туурсан гэсэн гомдол хэрэглэгчдээс ирдэг хамгийн нийтлэг гомдлын нэг юм.21.    Нэмэлт тэжээлийг хэт их хэрэглэх нь эсийг гэмтээдэг тул үс, хумсны ургалтад нөлөөлнө. 22.    Гэнэт хоолны дэглэм барих нь сөрөг нөлөөтэй тул жимс, ногоо ахиу хэрэглэж байхыг зөвлөдөг.

23. 
   Гаж нөлөө илэрвэл хэрэглэхээ шууд зогсоох шаардлагатай.
Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …