Ханш нээхэд талийгаачдынхаа газар очдог нь хятад ёс

-04042014-1396584105-869237720-hansh_neehХанш нээх гэдэг нь урин цаг ирж өвс ногоо соёолж эхэлдгийг илэрхийлсэн утгатай. Харин ичигсэд энэ өдөр л хөдөлж эхэлдэггүй бөгөөд ханш нээхээс өмнө тэд хөдөлгөөнд ордог тул энэ сарыг “ичигсэд хөдлөх сар” хэмээн нэрлэдэг байна.

Ерөнхийдөө ханш нээх гэдэг нь хятад уламжлал юм. Хятадууд жилийг 24 цаг улиралд хуваан үздэг байсан бөгөөд ханш нээх гэдэг нь газар тариалан эрхлэх боломжтой болсныг илэрхийлсэн утгатай. Хятад хүмүүс газар тариалангийн улирал эхэллээ хэмээн энэ өдрөөс эхлэн гурав хоног гал гаргалгүй хоол хийж иддэг заншилтай байжээ. Мөн тэд энэ өдөр талийгаачдаа хөдөөлүүлсэн газрыг эргэж тойрдог уламжлалтай.

Харин Монголчуудын хувьд талийгаачдаа ил тавьдаг заншилтай байсан тул энэ өдрийг илүүд үзэж, бурхан болоочдынхоо газар очоод байсан түүхгүй. Эсрэгээрээ талийгаачдаа нутаглуулсан газарт очихыг хэсэгтээ л хорьдог. Харин хотжилт ихсэж талийгаачдаа оршуулдаг болсон өнөө үед зарим хүн ханш нээхэд оршуулгын газрыг зорьдог болжээ.

Ugluu-logo172216

Санал болгох мэдээ

Луврын музейн хулгай орсон тагтан дээр хамгаалалтын тор суурилуулжээ

Луврын музейгээс үнэт эдлэлүүдийг хулгайлахдаа хулгайч нарын ашигласан тагтан дээр мягмар гарагт хамгаалалтын тор суурилуулжээ. …